loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗООНОЗ ӨВЧНИЙГ ЭРТ ТАНИХ, МЭДЭЭЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-08-28

Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгоны малын эмч, эрүүл мэндийн байгууллагын зоонозын мэргэжилтэн болон Эрсдэлийн мэдээлэл, харилцаа холбоо (ЭХХ)-ны багийн төлөөллийг хамруулсан “Зооноз өвчний шинж тэмдгийг эрт таних, мэдээлэх” хоёр өдрийн сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй, FHI 360 болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх” (EPIC) төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Сургалтаар тайга, бэлчээрийн бүсэд зоонозын өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлж, шуурхай мэдээлэх, аялал жуулчлал болон малын шилжилт хөдөлгөөний үеийн эрсдэлийг үнэлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүллээ. Мөн зоонозын өвчний талаарх үнэн зөв мэдээллийг малчид, иргэд болон олон нийтэд шуурхай хүргэх эрсдэлийн мэдээлэл, харилцаа холбооны арга зүйг танилцуулсан юм. Энэхүү сургалт нь зоонозын өвчнийг эрт илрүүлэх, мэдээлэх тогтолцоог бэхжүүлж, орон нутгийн түвшинд “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлж байна.