loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МӨРӨН СУМЫН ТӨВ ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОН ӨРГӨТГӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2026-08-21

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын төвийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор төв замыг 4 эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгчээр “Хүслэнт бүтээмж” ХХК ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг 2026–2027 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Хилийн цэргийн уулзвараас “Жаргалан” эмнэлэг, “Номин”-оос “Шинэ Мөрөн” хороолол хүртэлх төв замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, авто замын гэрэлтүүлэг, ногоон байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээг цогцоор нь шийдвэрлэж байна. Одоогийн байдлаар 4 замын уулзвараас Хилийн цэргийн уулзвар хүртэлх хэсгийн ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн бөгөөд тус хэсгийг 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.