loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХОЙД БҮСИЙН ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-08-21

Төр, олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод болон салбарын хяналтыг хэрэгжүүлж буй улсын байцаагчдаас санал авах зорилгоор Хойд бүсийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс, салбарын хяналтын улсын байцаагчид, сумдын удирдлага болон холбогдох албан тушаалтнууд цахимаар оролцов. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн үзэл баримтлалын агуулгыг танилцуулж, төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын давхардал, хүнд суртлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэн, оролцогчдын санал, байр суурийг сонслоо. Мөн салбарын онцлог, практикт тулгамдаж буй асуудал, оролцогч талуудын санал, хэрэгцээг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгах талаар санал солилцлоо. Энэхүү хэлэлцүүлэг нь төрийн хяналт шалгалтын тогтолцоог илүү үр нөлөөтэй, мэргэжлийн, нээлттэй, иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй байдлаар боловсронгуй болгоход салбарын оролцогчдын санал, байр суурийг тусгах юм.