📜Түүхийн улсын XXVIII олимпиад 2026 оны 04 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдахаар албан ёсоор эхэллээ. 🔰Энэхүү олимпиад нь түүхийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх, сурагчид болон багш нарын судалгаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. 🔰Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оролцогчид хүрэлцэн ирсэн бөгөөд багшийн ангилалд 40, 12 дугаар ангийн сурагчдын ангилалд 40, 9 дүгээр ангийн сурагчдын ангилалд 53, нийт 133 оролцогч мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж байна. 🔰Оролцогчид онолын мэдлэгээс гадна дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай ажиллах, түүхэн сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр өрсөлдөх юм. 🔰Түүхийн улсын олимпиад нь ирээдүйн судлаач, багш, түүхчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үндэсний бахархал, түүх соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.