Танилцуулга
Хөдөөгийн сэргэлт
Дэмжлэг
Ажлын байр
Мэдээ, мэдээлэл
Холбоо барих
Арга хэмжээ
Шинэ Хоршоо
FAQ
Төрийн үйлчилгээ
Хөвсгөл аймагт халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах зорилготой “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – EpiC 2” төсөл хэрэгжихээр боллоо. Төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2026 оны 4 дүгээр сараас эхлэн 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэхүү ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд холбогдох байгууллагуудын удирдлагуудад төслийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. “EpiC 2” төслийн хүрээнд халдварт болон зоонозын өвчний тандалт, хяналтыг сайжруулах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрсдэлийн үед шуурхай, зөв мэдээлэл түгээх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Төсөөтэй мэдээ
Сошиал хуудас дагах