🔰Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор Хойд бүсийн нярай хүүхдийн эмч нарт зориулсан “ХӨЦМ-өөс- Хүүхдийн эрчимт эмчилгээ-2026” сэдэвт сургалт болж байна. 🔰Сургалтаар Хүүхдийн өвчний цогц менежмент, эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, амь тэнссэн үеийн тусламж болон хүүхдийн эрчимт эмчилгээний үед зонхилон тохиолддог асуудлуудаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн зөвлөх эмч нарын баг мэдээлэл хийв. 🔰Оролцогчдын мэдлэг, ур чадварыг сайжруулж, орон нутагт нь сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд сургалтыг онол, арга зүй болон практик мэдлэг хослуулан зохион байгуулж байна. 🔰Сургалтад Орхон аймгаас 17, Булган аймгаас 36, Хөвсгөл аймгаас 150 нийт 200 орчим эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, нярай, хүүхдийн эмч, багийн эмч нар оролцож байгаа бөгөөд сургалт 3 өдөр үргэлжилнэ. 🔰Энэхүү сургалтын үр дүнд нярай болон хүүхдийн эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилж, эх, хүүхэд, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.