Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалын үнэт баялаг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Түүхийн улсын XXVIII олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2026 оны 4 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү олимпиад нь оролцогчдын оюуны хурд, мэдлэгийн цар хүрээ, сэтгэлгээний гүнзгий ур чадварыг сорих, түүхийн боловсролыг дэмжих, шилдэг багш, сурагчдыг тодруулах зорилготой юм. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 133 оролцогч шалгарч оролцохоор бүртгүүлээд байна. Үүнд: Багшийн ангилалд – 40 12 дугаар ангийн сурагчдын ангилалд – 40 9 дүгээр ангийн сурагчдын ангилалд – 53 оролцогч тус тус өрсөлдөнө. Оролцогч та бүхэнд амжилт хүсье.