2025-2026 оны хичээлийн жилийн Улсын математикийн 62-р олимпиад 2026.03.30-2026.04.01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт Улсын 5 удаагийн аварга Бямбаагийн Баяржаргал багшийн нэрэмжит болон зохион байгуулагдлаа. 🫶🏻 Олимпиадад Хөвсгөл аймгийн баг 3 багш, 7 сурагч, нийт 10 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос 2 багш, 2 сурагч медальт байранд шалгарсан гайхалтай амжилтыг үзүүллээ. 🏅 Дэлгэрмөрөн сургуулийн 10-р ангийн сурагч Баттулгын Дэлгэрмөрөн АЛТАН медаль, 🥈 Эрдмийн далай сургуулийн математикийн багш Пүрэвбатын Амгаланбаатар МӨНГӨН медаль 🥉 Дэлгэрмөрөн сургуулийн 10-р ангийн сурагч Даваагийн Долгор ХҮРЭЛ медаль 🥉 Дэлгэрмөрөн сургуулийн математикийн багш Чүлтэмсүрэнгийн Баянбат ХҮРЭЛ медаль тус тус хүртлээ. 👏 Бахдам сайхан амжилт гаргасан багш, сурагчдадаа болон сургуулийн удирдлага, баг хамт олонд халуун баяр хүргэе.