loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

2024 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ЗАВХАН АЙМАГ УЛСАД 4 ДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА

2025-06-20

Монгол Улсын Сангийн яамнаас гаргасан үзүүлэлтээр 2024 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтээр Завхан аймаг 4 дүгээр байрт шалгарав. 

Энэхүү үзүүлэлтийг 2024 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт Завхан аймагт өндөр тавигдсан, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл сайн, санхүүжилтийг сахилга баттай зарцуулсан зэргээр дүгнэсэн байна.

2024 онд Завхан аймагт Улсын төсвийн 248 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 53 төсөл хэрэгжихээр батлагдсан ба тус ондоо 68,6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Харин 2025 онд 35 төсөл арга хэмжээ 293.8 тэрбум төгрөгийн Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжиж байна. 

Шинээр 4 төсөл хэрэгжиж байгаа нь Нөмрөг-Улаангом чиглэлийн Арц суурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, Солонготын давааны хатуу хучилттай авто зам, аймгийн төвд баригдаж буй Дулааны станцын 2-р хэлхээ дэд бүтэц, 200 ортой цэцэрлэгийн барилга юм. 

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, харилцаа холбоо, шугам сүлжээний зураг төслүүд хийгдэж байна.