Аймгийн аварга шалгаруулах Олон Улсын Таеквондогийн тэмцээн 2026 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцох өсвөрийн баг тамирчдыг бүрдүүлэх мөн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор зохион байгуулагдав.
Тус тэмцээнд Цэцэн шонхор клуб, Биеийн тамирч спортын газар, Цагаанхайрхан, Алдархаан, Яруу, Сонгино зэрэг 12 сумаас нийт 200 гаруй тамирчид өрсөлдлөө. Тэд 4 насны ангилалд 3 төрлөөр 153 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорив.
Багийн дүнгээр:
Тэргүүн байрт ОУХМ С.Будхүү багштай “Цэцэн шонхор” клуб,
Дэд байрт ОУХМ Б.Отгонцэцэг багштай Биеийн тамир спортын газар,
Гутгаар байрт Ө.Ядамсүрэн багштай Тосонцэнгэл сумын баг тус тус шалгарлаа.