Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, холбогдох албан тушаалтнуудын хамт Улиастай сумын Өлзийт багийн 21-р зуун жишиг хорооллын шинээр хийгдсэн шугамыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох төсөл, Үйлдвэрийн районы 25 км цэвэр усны шугам сүлжээний төсөл арга хэмжээний явц, гүйцэтгэлтэй газар дээр нь үзэж танилцлаа.
Мөн Улиастай хотноо 2025 онд ашиглалтад орсон Цэвэрлэх байгууламж, Улсын төсвийн хөрөнгөөр 2026-2027 онд Улиастай сумын Жаргалант, Чигэстэй багт хэрэгжих 5 км үерийн хамгаалалтын далангийн байгууламжийн төсөл, төлөвлөсөн талбай, трасстай танилцав.
Энэ үеэр Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Улиастайчуудын өмнө тулгамдаад буй Богдын гол дагуу 2км үерийн далан барих, аймгийн барилгын лабораторийг тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх асуудлуудыг шийдвэрлэв.