Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, дэд сайд С.Энхболд, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир нар Завхан аймагт ажиллаж байна.
Тэд Засгийн газрын болон салбарын бодлогыг орон нутагт танилцуулах, Улсын төсвөөс санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах, явц, гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх санал солилцох, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах санал, дүгнэлт гаргах зорилготой Завхан аймагт ирээд байна.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагууд ГХБХБГ, нийтийн аж ахуйн үйлчилгээний "Амь-Ус Трейд" компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, салбарт тулгамдаад байгаа асуудлуудын талаар санал солилцов.
Мөн энэ үеэр иргэдийг төрийн одон медалиар шагналаа.