loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 7 ДУГААР ХУРАЛДААН 94.2 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 7 ДУГААР ХУРАЛДААН 94.2 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ

2025-12-05

Долдугаар хуралдаанаар:

Аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ өгөх,

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, үнэлгээ өгөх,

Аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, үнэлгээ өгөх,

Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах,

Аймгийн 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах,

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Зөвлөл, Хороодоос 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан,

Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлого, Ажлын хэсггийг шинэчлэх,

Улс болон олон улс, тив, дэлхийн олимпын наадмын тэмцээнд амжилт гаргасан шилдэг тамирчин, багш дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам батлах,

2026 онд Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хэлэлцүүлж, Засгийн газарт уламжлах,

Аймгийн хүндэт иргэн цол олгох гэсэн үндсэн 10 асуудлыг хэлэлцэнэ.