АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Ээлжит бус 8 дугаар хуралдаан цахим, танхим хосолсон 68.5 хувийн ирцтэй эхэллээ.
Энэ хурлаар:
Аймгийн 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах,
Завхан аймгийн нуур, голуудын загас агнуурын менежментийн төлөвлөгөө батлах,
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилга зохион байгуулах товын саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэлэлцэх асуудлын жагсаалтад
Орон нутгийн төсвийн гүйцэтгэл танилцуулах,
Аймгийн аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулах гэсэн 2 асуудлыг нэмэх санал гаргаж, төлөөлөгчид дэмжив.