loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

2025-03-27

Энэ удаагийн хурлаар Завханмандал суманд үүссэн шар усны үерийн нөхцөл байдал, газар хөдлөлтийн эрсдлийн мэдээлэл, зудын эрсдэлт сумдын малчдад тусламж хүргэсэн тайлан, 3 дугаар сарын 25-ны өдрийн цахилгаан тасарсан асуудал, Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын насжилт болон цаг үеийн нөхцөл байдал гэсэн асуудлуудаар хуралдаж байна. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын шуурхай штабын дарга Д.Уужимсанаа удирдан явуулж байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон шар усны үерийн эрсдэл Завхан аймгийн 8 суманд нэн өндөр, 11 суманд өндөр эрсдэлтэй байна. Хүнгүйн гол голдирлоосоо хальж, 6 хэсэгт салаалан урсаж Завханмандал сумын төвийн дээд хэсгийн амралтын газар, мод үржүүлгийн талбай усанд автжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид халиарын голдирлыг зарим хэсэгт өөрчлөн, 570м суваг шуудуу ухаж, 441м куб шороо татан 600 гаруй метр далан босгож, нэг айлыг нүүлгэн шилжүүлж ажиллажээ. Цаашдаа огцом дулаарч шар усны үерийн эрсдэл сумдад улам нэмэгдэх төлөвтэй байна. 

Мөн энэ өдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх өдөр тохиож байна. Аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдсээр байгааг мэдээллээ. 2014 онд 444 удаагийн газар хөдлөлт болж байсан бол 2024 онд 2628 болж нэмэгджээ. Тосонцэнгэл суманд газар хөдлөлтийг хэмжих нэг станц ажилладаг ба Улиастай суманд эрсдэл үүссэн нөхцөлд 4 хэсэгт дуут дохионы цамхаг байдаг. Эхний дуут дохио дуугарсан үед Суу-Нуугд-Хүлээ дүрмээр , 2 дахь дохио дуугарахад толгой дээрээ хатуу зүйл барьж, баруун гарын дүрэм баримтлан байр, сууцаас гарах, 3 дахь дохио дуугархад батлагдсан түр цуглах талбайд цуглах дүрэмтэй. Хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр гамшигийн аюулын дуут дохио 16:00 цагт Улсын хэмжээнд дуугарна.