loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСАД АЖИЛЛАВ | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР БҮГД НАЙРАМДАХ ТУВА УЛСАД АЖИЛЛАВ

2025-03-24

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр энэ сарын 20-21-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад ажиллав. Тэрээр Кызыл хотноо зохиогдсон “Агроинвест-2025” хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож үг хэллээ. Чуулганд ОХУ, БНХАУ болон Увс, Завхан аймгийн хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл оролцов. 

Мөн Засаг дарга Г.Өнөрбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ховалыг Владислава Товарищтайовичтай уулзалт хийв. 

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Тува улсын талаас өнгөрсөн жилийн уулзалтаар ярилцаж тохирсон ОХУ-аас Завхан аймагт шатахуун нийлүүлэх бэлтгэл ажил болгож, шатахууны жингийн төхөөрөмжөө Цагаантолгой боомтод суурилуулсан гэдгээ хэллээ. Түүнчлэн Цагаантолгой боомтын 11 км шороон замыг хучих, боомтод агуулах, ажлын байрууд барих, бараа солилцоотой холбоотой тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болсноо хэлэв. 

Мөн Завхан аймгаас мах импортлох бэлтгэл ажлыг үндсэндээ хангаж дууссанаа мэдэгдлээ. Энэ хугацаанд Тува Улс төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгөөр мах боловсруулах 3 үйлдвэр барьж байгуулжээ. Завхан аймгаас мах оруулах гаалийн, хорио цээрийн болон татвартай холбоотой баримт бичгийг Тувагийн тал анхаарахаар боллоо. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Тува Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бэлтгэл ажлаа хангаж, Арц суурь боомтын бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж дууссан, засмал замын эхний хөрөнгө оруулалтын төсөв батлагдаж, замын бүтээн байгуулалт эхлэхээр болсныг мэдэгдлээ. Мөн тэрээр Тува Улс Завхан аймагтай соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр нийгмийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна эдийн засгийн томоохон харилцааг эхлүүлэх үндэс суурь тавигдаж байгааг онцлов.

Уулзалтын дараа шинээр байгуулагдсан махны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр махыг төрөл бүрээр савлаж, пакетлахаас гадна хиам болон тушёнк үйлдвэрлэдэг, Тува Улсдаа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна ОХУ-ын томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, бусад хотуудад бүтээгдэхүүнээ борлуулахаар болжээ. Махны үйлдвэрийн захирлууд болон албаны бүрэлдэхүүн манай аймагт энэ оны 5 дугаар сард ирж хамтын ажиллагааны гэрээгээ байгуулахаар тохиролцлоо.