loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ | HuduuMN

АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

2026-10-14

АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

Улиастай суманд хийгдэж буй дулааны станцын шугам сүлжээний угсралтын бүсэд Хүүхдийн эрхийн улсын байцаагч болон нийгмийн ажилтнууд хамтарсан хяналт  хийлээ.

Сургууль, цэцэрлэгийн орчинд ухсан нүх, овоолсон шороо, ил үлдээсэн шугам нь хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж магадгүй нөхцөл байдалтай байгаа тул гүйцэтгэгч байгууллагад дараах 3 заалт бүхий Албан шаардлага хүргүүлэв:

 Хашаа, хаалт хийх: Аюултай бүсэд стандартын хамгаалалтын хашаа нэн даруй барих,

 Анхааруулга тавих: Үзэгдэх орчинд санамж, аюулгүйн туузан хамгаалалт бүрэн байршуулах

 Нүх, шороог тэгшлэх: Ажлыг түргэвчлэн сургууль, цэцэрлэгийн орчныг аюулгүй болгох тухай албан шаардлага хүргүүллээ.