loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА | HuduuMN

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА

2026-10-19

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА

Монгол Оросын найрамдал, хамтын ажиллагааны 66 дахь өдрүүд Говь-Алтай аймагт боллоо. 

Уг өдрүүдийн хүрээнд баруун аймгийн хүүхдүүд орос хэлний мэдлэгээ сорилоо. 

Нийт 5 багийн 25 сурагч тодорхой төрлийн хичээлүүдээр шалгалт өгсөнөөс ОХУ-ын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах болзлыг МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Уламбаяр, Э.Мичидмаа нар хангаж, эрхийн бичгээ гардав.

Мөн МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн сурагч Д.Оюундарь, О.Цэлмэг, Ө.Баасандорж нар ОХУ-ын аль нэгэн хотод өөрийн хүсэлтээр суралцах боломжтой болов.

Түүнчлэн “Орос дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд Завхан аймгийн баг,  багш нарын дунд зохиогдсон тэмцээнд Л.Оюунцэцэг багш тус тус тэргүүллээ.

Амжилт гаргаад ирсэн багш, сурагчдыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч баяр хүргээд, тэмцээн уралдаанд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэв.