Завхан аймгаас 2025 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 013, 017, 032, 339, 342 дугаар ангиудад Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа хаан нутагтаа ирсэн дайчдыг хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Цэрэг эрсийг угтан авах ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжил, Цэргийн штабын дарга хурандаа Б.Гэрэлт-Од, аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, 24 сумын Засаг даргын тамгын газрын дарга нар , цэрэг дайчдын ар гэрийн төлөөлөл оролцож, албаа нэр төртэй хаасан дайчдад баяр хүргэж, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ.
Завхан аймгийн цэргүүдээс Зэвсэгт хүчний Ахлагч бэлтгэх төвд 7 түрүүч, байлдагч суралцаж Зэвсэгт хүчний ахлагчийн эгнээнд шилжсэн.
Албаа хаасан дайчид цэргийн мэргэжил эзэмшихээс гадна орон нутагт байрлах Политехникийн коллежид 7 мэргэжлээр 58 түрүүч, байлдагч суралцаж гэрчилгээ авчээ.