АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖООР ЗОЧЛОВ
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Завхан аймагт ажиллаж байна.
Тэрээр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын хамт Хөгжим бүжгийн коллежоор зочилж, сурагчдын уран бүтээлийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Мөн сургуулийн үйл ажиллагаа, хөгжим ангиудтай танилцаж, тус сургуульд суралцаж буй Завхан, баруун аймгууд, Улаанбаатар хотын сурагчидтай уулзаж ярилцав.