loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АНУ-ЫН ЭМОРИ ИХ СУРГУУЛИЙН “ТАНИН МЭДЭХҮЙД СУУРИЛСАН ЭНЭРЭХ СЭТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ” БОЛОВ | HuduuMN

АНУ-ЫН ЭМОРИ ИХ СУРГУУЛИЙН “ТАНИН МЭДЭХҮЙД СУУРИЛСАН ЭНЭРЭХ СЭТГЭЛ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ” БОЛОВ

2026-05-19

“Танин мэдэхүйд суурилсан энэрэх сэтгэл хөгжүүлэх сургалт” буюу CBCT хөтөлбөр нь АНУ-ын Эмори их сургуулийн “Төвлөрлийн шинжлэх ухаан ба энэрэх сэтгэлд суурилсан ёс зүйн төв”-д олон арван жилийн эрдэм шинжилгээ, судалгаанд үндэслэн боловсруулагдсан олон улсын хөтөлбөр ба уламжлалт бясалгалын арга ухааныг орчин үеийн сэтгэл судлал, хувьсалын биологи, тархи, мэдрэл судлалын шинжлэх ухаантай уялдуулан боловсруулсан бөгөөд хүний сэтгэлзүйн тогтвортой байдал, сэтгэлийн хат, энэрэх сэтгэл болон хүний хоорондын эерэг харилцааг хөгжүүлэхэд чиглэдэг. 

Завхан аймагт уг сургалт болж аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж үг хэллээ.

Сургалтыг Завхан аймагт зохион байгуулах санхүүжилтийг УИХ-ын гишүүн Б.Түвшин шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар энэхүү хөтөлбөр дэлхийн 30 гаруй улсад хэрэгждэг байна.

Дилав Хутагт сангийн CBCT Монгол баг 2023 оноос хойш нийт 2000 орчим хүнд сургалтаа хүргээд байгаа юм.

Хөтөлбөрт эрүүл мэнд, хууль сахиулах, боловсрол, банк санхүү, бизнесийн байгууллагууд болон олон нийтийн салбарын төлөөллүүд хамрагдаж байна.