loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДАЖ БАЙНА | HuduuMN

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ХУРАЛДАЖ БАЙНА

2025-09-04

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны 3,4 дүгээр улиралд зохион байгуулах 23 дугаар тогтоол гарсан.

Уг тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан Улсын үзлэгийг Завхан аймагт зохион байгуулах дэд комисс хуралдаж байна.

Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд дэд комиссын дарга Т.Рэнчинванжил Улсын үзлэгийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг танилцуулж, аймгийн хэмжээнд 229 байгууллагад урьдчилан хийх үзлэгийн бүрэлдэхүүнийг томиллоо. 

Урьдчилсан үзлэгийг энэ сарын 8-ны өдрөөс 13-ны өдрийг дуустал зохион байгуулах ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх үзүүлэлт, аргачлал, архивын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт аргачлалыг мөрдлөг болгоно.