loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД БОЛЖ БАЙНА | HuduuMN

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” ӨДӨРЛӨГ ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД БОЛЖ БАЙНА

2025-09-09

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг зарим алслагдсан суманд жил бүр зохион байгуулдаг. Энэ удаад Тосонцэнгэл суманд зохион байгуулж байна. 

Өдөрлөгийг Комиссын гишүүн Б.Энхболд нээж, “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээний зорилго, ач холбогдлыг Тосонцэнгэл сумын удирдлагууд, холбогдох байгууллагын дарга нарт танилцууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, Хууль эрхзүйн хэлтсийн дарга У.Батдаваа нар оролцов. 

Өдөрлөгийн үеэр “Хүний эрхэд суурилсан төрийн албаны үйл ажиллагаа”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн зохицуулалтыг тайлбарлан таниулах” зэрэг сэдвийн хүрээнд төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын 120 орчим алба хаагч сургалтад хамрагдлаа.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Тосонцэнгэл сумын зарим албан байгууллагаар орж, заавар зөвлөмж өгч, ажил байдалтай танилцлаа.

2025 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр өдөрлөг өндөрлөх тул Тосонцэнгэл сумын иргэд хүний эрхийн асуудлаар санал хүсэлт гаргаж, хууль зүйн зөвлөгөө авах боломжтой юм.