
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлилгээний зохицуулалтын газраас орон даяар хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5 дугаар шатны аян” манай аймагт нээлтээ хийлээ.
“Digital first” буюу “Цахимаар түрүүнд” арга хэмжээний нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил оролцож, аймагтаа төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээг танилцуулав.
ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт 9 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд ажиллах ба аймаг, сумдын ИТХ-ын дарга, төлөөлөгч, ажлын алба, Төрийн алба хаагч, багийн Засаг дарга нар, иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг эх, ЕБС-ын сурагчид, малчдыг сургалт, мэдээлэлд хамруулах юм.
Ажлын хэсэг Цахим хөгжлийг дэмжих хууль, тоон гарын үсгийн хэрэглээ, цахимаар ур чадвар олгох дадлага ажил, цахим шилжилт, цахим оролцоо, хиймэл оюуны хэрэглээ ба боломж, цахим орчин дахь зохистой хэрэглээ ба хувийн орон зай, хувийн нууцаа хамгаалах, цахим орчныг аюулгүй ашиглах, төрийн үйчилгээг цахимаар авах боломж зэрг сэдвүүдээр сургалт зохион байгуулна.