loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ БАРИЛГЫН ЦЭРГИЙН 339 ДҮГЭЭР АНГИД АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ | HuduuMN

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ БАРИЛГЫН ЦЭРГИЙН 339 ДҮГЭЭР АНГИД АЛБА ХААЖ БУЙ ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ

2026-04-06

Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Гэрэлт-Од нар Завхан аймгаас Зэвсэгт хүчний ангиудад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдаа эргэж байна. 

Энэ удаад Баянхонгор аймаг дахь Барилга инженерийн тусгай батальон Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж буй дайчидтай уулзаж, аймгийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж, гарын бэлэг гардууллаа.

Мөн цэргүүдийн гэр бүлээс захидал, бэлгийг хүргэж, албаны үйл ажиллагаатай танилцав.

Тус ангид Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумын залуус алба хааж, цэргийн эрдэмд суралцаж байна.