loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ОЮУТАН ЦЭРЭГ"-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО       | HuduuMN

"ОЮУТАН ЦЭРЭГ"-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

2026-04-06

Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1 дугаар зүйлд “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй гэж заасан байдаг. Энэхүү үүргийг 4 хэлбэрээр хааж буйн нэг нь “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт юм.

Батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэлээр 2016 оноос “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь цэргийн алба хаах нэг хэлбэр болон хуульчлагдсан байдаг. 

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн харьяа сургууль, ПТК, ХБК-оос 200 орчим оюутан, суралцагч “Оюутан цэрэг” хэлбэрээр цэргийн албаны үүргээ биелүүлээд байна.

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь оюутан , суралцагч залуучуудад суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаах бололцоог олгох, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зэрэгт олон талын ач холбогдолтой.

МУИС-ын харьяа Бизнес мэдээллийн сургууль, ХБК, ПТК-ын оюутан, суралцагчид хамрагдаж буй өнөө жилийн “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр боллоо.  

Нээлтэд Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагын бүрэлдэхүүний төлөөлөл оролцож, элсэгчдэд амжилт хүслээ.