loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАРИЛГАЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА  | HuduuMN

БАРИЛГАЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2026-03-23

Аймгийн ЗДТГ-ын БОНХОБТХ, ГХБХБГ, Баилгын ассоциациас хамтран зохион байгуулж буй "Барилгачдын зөвлөгөөн"-ийг аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа нээлээ. 

Зөвлөгөөн "Аймгийн барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын арга хэмжээ", "2026 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд", Барилгын ассоциациас "Барилгын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл", "Эрчим хүсний хэмнэлт", "Ногоон барилга","Барилгын захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч нарын уялдаа холбоо", "Барилга угсралтын ажлын явцад гаргадаг нийтлэг алдаа анхаарах асуудлууд", "Барилгын талбайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал", "Газар хөдлөлтийн эрсдэл", "Цэвдэгтэй хөрсөнд сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх" зэрэг асуудлууд, илтгэл мэдээллээр үргэлжилж байна.

Мөн энэ үеэр барилгын материалын үзэсгэлэн, шинэ ашиглалтад орсон барилга, бүтээгдэхүүний танилцуулга болж байна.