Отгонтэнгэр хайрхны тахилгын ёслолын эхний өдөр Гэрэл зурагчин, сэтгүүлч Б.Болор-Эрдэнийн “Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан” номын нээлт, “Хайрхан Отгонтэнгэр” гэрэл зургийн үзэсгэлэн болов.
Тэрээр Завхан аймгийн уугуул бөгөөд Очирваань хайрхныхаа зургуудаар ном бүтээж зургийн үзэсгэлэнгээ нутгийн зон олондоо толилууллаа.
Б.Болор-Эрдэнэ өөрийн бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ 2010, 2012, 2014 онуудад эх орондоо гаргаж байжээ. Мөн Бельги, Швейцарь, Франц, Голланд улсад аялан үзэсгэлэн гаргаж байв.
Түүний уран бүтээлийг тахилгын ёслолд ирсэн сүсэгтэн олон, Завханчууд үзэж сонирхлоо.