ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 39 ДҮГЭЭР АНГИЙН ШИНЭ ДЕПОГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж буй уг барилгын нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болд, Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Д.Самдансүрэн, Засаг дарга Т.Бямбарагчаа болон 39 дүгээр ангийн алба хаагчид, байгууллагын дарга нар оролцов.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн төрийн байгууллагуудын барилгын шинэчлэл, засварыг хийх, алба хаагчдын ажиллах нөхцлийг нэмэгдүүлэхийг зорилго болгож байгаагаа онцоллоо.
Ирэх онд ашиглалтад орох уг барилгын гүйцэтгэгчээр “Дэлгэрэх төгс хийц” ХХК ажиллаж байна.
Шинэ депогийн барилга металл пасадтай, 3 давхар, 5 машины дулаан граж, 16 машины авто зогсоол, алба хаагчдын душ, нойл бүхий амралтын өрөөнүүд, офиссын өрөөнүүдтэй. Мөн явган замууд, ногоон байгууламж, биеийн тамирын болон жагсаалтын талбайг шийдсэн.
Тосонцэнгэл суманд 50 ортой Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, Хүний хөгжлийн ордон баригдаж байна.
Мөн энэ онд 39 дүгээр ангийн шинэ барилгаас гадна
Тосонцэнгэл – Их-Уул чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Дулааны станцын 1, 2 дугаар хэлхээний гадна дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлж байна.
Х