Улиастай бол 2 голын ай сав, уулсын дунд оршдог, уруйн болон усны үерийн эрсдэл ихтэй хот. Тийм ч учраас 2024 оны орон нутгийн сонгуулиар Жаргалант, Чигэстэй багт үерийн далан барихаар амалсан.
Өнөөдөр уг амлалтаа ажил хэрэг болгож, тус багуудад үерийн хамгаалалтын далангийн байгууламж барих ажлын нээлтийг хийлээ.
Нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Жанчивдорж, Э.Балжинням, Улиастай сумын ИТХ-ын дарга Б.Дагвасамбуу, Улиастай хотын захирагч Ч.Наранбат, Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттулга, Жаргалант багийн Засаг дарга Б.Хүдэрбаатар нар оролцов.
Нийт 7.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус байгууламжийн урт 5 км. 10 байршилд явган гүүр, 16 байршилд замын гарамтай. 2027 онд ашиглалтад орно. Гүйцэтгэгчээр “Гранд авгуш” ХХК ажиллаж байна