loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД Д.ГАНТУЛГА ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИД АЖИЛЛАВ | HuduuMN

БОЛОВСРОЛЫН ДЭД САЙД Д.ГАНТУЛГА ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИД АЖИЛЛАВ

2026-02-25

Монгол Улсын Боловсролын дэд сайд Д.Гантулга, Боловсролын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн, Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга М.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Хөгжим бүжгийн коллеж дээр ажиллав. 

Тэд сургуулийн барилга, анги танхим, тулгамдсан асуудлуудтай танилцаж, сурагчдын тоглолтыг үзэж сонирхлоо.

Монгол Улсын Консерватурын харьяа Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын нэрэмжит тус сургууль олон жилийн түүхтэй. Орон нутагт ганцхан Ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, бакалаврын боловсрол хослон олгодог урлагийн сургууль гэдгээрээ онцлог.

Одоогоор баруун аймгууд болон Улаанбаатар хотоос 300 орчим хүүхэд суралцаж байна.

Боловсролын сайд Д.Гантулга яамны зүгээс орон нутагтай хамтран сургуулийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллана гэлээ.