
ЦАГААНЧУЛУУТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Цагаанчулуут сумдын иргэдтэй уулзаж хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилүүдийн төлөвлөлтүүдээ танилцуулав.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөөнд тусгах ажлуудын саналыг иргэдээс авлаа.
Иргэд аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэхэд ариун цэврийн өрөөгөө түгждэг байдал, зах үйлчилгээний байгууллагууд эрт онгойдоггүйгээс болж хөдөөний иргэд эрт ажил төрлөө амжуулж чаддаггүй, Ганцын давааны зам засвар, төрийн байгууллагын хүний нөөцийн дутагдал, багш нарыг дэмжих дэмжлэг зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Энэ онд тус сумын сургууль цэцэрлэгийн барилгыг засварт оруулаад байна.