loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ШИЛҮҮСТЭЙ СУМАНД АЖИЛЛАВ | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР ШИЛҮҮСТЭЙ СУМАНД АЖИЛЛАВ

2025-10-10

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Шилүүстэй суманд ажиллалаа. Тэрээр сумдын иргэдтэй уулзаж, хийсэн ажлуудын тайлангаа тавьж, ирэх жилийн төлөвлөлтүүдээ танилцууллаа. 

Шилүүстэй сумын Отгон бор хавцалд усан цахилгаан станц барих асуудлаар иргэдийн саналыг сонсов. 

Сумдын төрийн байгууллагуудын барилгуудыг шинэчилж буй, туулах чадвар сайтай автомашинуудаар хангаж байгаа болон хөдөө аж ахуй, газар тариалангийн тоног төхөөрөмж, машин техник сумдад олгож байгаа, 0.4 шугамын шинэчлэл, утасны сүлжээний өргөтгөл зэрэг шийдвэрүүдэд иргэд талархалтай хандаж байгаагаа ярилаа. Мөн замын томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэнд талархалтай хандаж байна гэв.

Түүнчлэн иргэд сумын цэнгэлдэхийн асуудал, хог дарж булах, сургуулийн спорт заалны зураг төсөл хийгдсэн, санхүүжилтийг төсөвт суулгаж өгөх, төрийн байгууллагуудын урсгал засварын мөнгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөв.