“ЦАХИМ ЗАВХАН” ХӨТӨЛБӨРИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалт, иргэд олон нийттэй харилцах хэлтэс, Завхан аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран “Цахим Завхан” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт албан байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, албан хаагчид оролцож хөтөлбөрийн төсөлтэй танилцан, санал бодлоо солилцов. Цаашид хөтөлбөрийг илүү боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж, “Цахим Завхан” хөтөлбөр аймгийн ИТХ-аар батлагдан гарах юм.