ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН БАЯНЗҮРХ, БАГАНУУР БАГИЙН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭВ
“Баг-116” арга хэмжээ 5 дахь сумын 19,20 дахь баг буюу Эрдэнэхайрхан сумын Баянзүрх, Багануур багт үргэлжлэв.
Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож, иргэд малчидтай уулзалт хийлээ.
Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд иргэд идэвхитэй хамрагдлаа.
Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын алба хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлж, Тогоочдын холбооноос сургууль цэцэрлэгийн тогооч нарт сургалт зохион байгуулав.