"ЯРГУЙ-2026" НААДАМД УЛИАСТАЙ СУМЫН "ДЭВШИЛ" СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЭВ
Улиастай хотноо 2 өдөр зохион байгуулагдсан хүүхдийн ардын урлаг, соёлын "Яргуй-2026" наадмын дүн гарлаа. Шагналыг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон аймгийн удирдлагууд гардуулав.
Ардын дуу төрөлд /1-5-р анги/
Идэр сумын ЕБС Б.Насанбурмаа
Ардын дуу төрөлд /6-9-р анги/
Идэр сумын ЕБС Н.Дашням
Гоцлол хөгжим төрөлд /1-5 анги/
Дэвшил сургуулийн суралцагч Энхбаясгалан
Гоцлол хөгжим төрөлд /6-9 анги/
Их-Уул сумын ЕБС Э.Мөнгөндэлгэр
Гоцлол хөгжим төрөлд /10-12 анги/
Улиастай сумын Дэвшил сургууль Д.Ням-Очир
Хамтлаг бүжиг төрөлд /1-5/
Түдэвтэй сумын Соёлын төвийн дэргэдэх Монголжин бүжгийн хамтлаг “Баруун Монгол ардын биелгээ”
Хамтлаг бүжиг төрөлд /6-9/
Их уул сумын Соёлын төвийн дэргэдэх “Уран жолоо” бүжгийн хамтлаг “Баруун Монгол ардын бүжиг”
Хамтлаг бүжиг төрөлд /10-12/
Улиастай сумын 1-р сургууль “ Боржигон нутгийн залуус”
Монгол ардын уртын дуу төрөл /6-9/
Цагаанхайрхан сумын суралцагч Хүслэнбат
Монгол ардын уртын дуу төрөлд /10-12/
Дэвшил сургууль М.Анхтуяа “Хөөрхөн халиун”
Хамтлаг хөгжим төрөлд
Дэвшил сургуулийн хамтлаг “Сэтгэлд шингэсэн говь ”
Морин хуурын гоцлол төрөл /1-5-р анги/
Тосонцэнгэл ЕБС Б.Бялхам-Ивээл
Морин хуурын гоцлол төрөл /6-9-р анги/
Тосонцэнгэл ЕБС Б.Мөнхсүлд
Морин хуурын гоцлол төрөл /10-12-р анги/
Тосонцэнгэл сум ЕБС Ш.Гантогтох
Морин хуурын хамтлаг төрөл
Дэвшил сургууль Б.Батбаяр багштай “Тэнгэрлэг” хамтлаг
Гоцлол бүжиг төрөл /1-5-р анги/
Тосонцэнгэл сумы ЕБС Н.Ухаанзаяа
Гоцлол бүжиг төрөл /6-9-р анги/
Их-Уул сум ЕБС Б.Идэржавхлан
Сурын харваа төрөл
Түдэвтэй сум ЕБС-ийн баг
Шагайн харваа төрөл
Тосонцэнгэл сумын Ж.Шийравсамба ахлагчтай Дархан-Уул баг
Язгуур урлаг төрөл: Бөх, морины цол
Тосонцэнгэл сумын ЕБ-ын 1-р сургууль Б.Төгөлдөр
Язгуур урлаг төрөл: Исгэрээ, хөөмий
Цагаанчулуут сумын ЕБС Э.Буяннэмэх
Шилдэг багш төрөлд: Дэвшил сургуулийн багш Б.Батбаяр нар тус тус эхний байр эзэлж шагналаа гардлаа.
“Яргуй наадам-2026” нийлбэр дүнгээр Дэвшил сургууль шалгарч Алтан цомын эзэн болов.