loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА | HuduuMN

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2026-04-29

“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлэг” зорилтот жилийн хүрээнд болж буй уг зөвлөгөөнд аймгийн Мал эмнэлгийн газар, Мал эмнэлгийн холбоо, сумдын мал эмнэлгийн тасгийн Улсын байцаагч, эмч нар, тархвар зүйчид оролцож байна.

Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцож, мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт баримталж буй бодлого төлөвлөлтүүдээ танилцуулж, харилцан санал солилцлоо. 

Салбарынхан бэлчээрийн доройтлыг бууруулах, малыг эрүүлжүүлэх, чанартай тарилга туулгад хамруулах, мал эмнэлгийн үнэ тарифыг өсгөж салбарын орлогыг нэмэгдүүлэх, техник хэрэгсэлийн шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндөж ярилцав.