Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жил, ТЕГ-ын Завхан аймаг дахь хэлтсийн 100 жил, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн Арцсуурийн заставын 50 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг угтан Завхан аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Марш тактикийн аварга тасаг", "Цэрэгжилтийн цанын аварга" шалгаруулах тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 02-03-ний өдрүүдэд Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангид зохион байгуулагдлаа.
Тэмцээн анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болов.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга, Т.Рэнчинванжил, Улсын тэргүүний Тэс сумын засаг дарга, Б.Очирбат болон аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд нээлээ.
Цогцолбор тэмцээний нээлтийн анхны бамбарыг Хилийн цэргийн 0277 дугаар ангийн Сургалт цэргийн албаны ахлах офицер, Гардан тулааны ОУХМ, ахмад Э.Адьяа, Цэргийн биеийн тамирын аргазүйч Монгол Улсын Гавьяат тамирчин, ахлах ахлагч Э.Даваачимэг, сургалтын офицер Монгол Улсын Гарьд, ахмад Ш.Жаргалсайхан нар асаалаа.
Тэмцээнд Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын тамирчид 56 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс "Цэрэгжилтийн цанын аварга шалгаруулах тэмцээн"-д эрэгтэй төрөлд:
1-р байр: Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Отгонбаяр,
2-р байр: ЗХ-ний 274 дүгээр тусгай салбарын алба хаагч, А.Мөнхтөр,
3-р байр: ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, хошууч Х.Норовжанчив,
Эмэгтэй төрөлд:
1-байр: Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Г.Амарбаясгалан,
2-р байр: ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Н.Урангоо,
3-р байр: ЗХ-ний 274 дүгээр тусгай салбарын алба хаагч, ахлагч П.Отгонтуяа нар шалгарлаа.
"Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээн"-ий
Эрэгтэй төрөлд:
1-р байр: ЗХ-ний 325 дугаар анги,
2-р байр Хилийн цэргийн 0277 дугаар анги,
3-р байр Завхан аймгийн ШШГГ,
Эмэгтэй төрөлд:
1-р байр: Хилийн цэргийн 0277 дугаар анги,
2-р байр: Хилийн цэргийн 0277 дугаар ангийн Хилийн цэргийн салбар,
3-р байр ЗХ-ний 274 дүгээр тусгай салбар тус тус шалгарч тэмцээний нэгдсэн дүнгээр Хилийн цэргийн 0277 дугаар анги "Тэргүүн" байр эзэлж шилжин явах алтан цомыг дахин гардаж, үүрд хадгалан үлдэхээр болов.