loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА | HuduuMN

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА

2026-10-14

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш, лхаарамба Д.Жавзандорж Завхан аймгийн бурхан шашинтны төв Төгс буянт жавхлант хийдийн урилгаар Завхан аймагт ажиллаж байна. 

Тэрээр Жалханз хутагт Данзанчойжийванчүг, Төгс буянт жавхлант хийдийн хамба лам С.Баяндорж нарын хамт аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Завхан аймагт хэрэгжиж буй шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөлтөд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

Мөн энэ өдрүүдэд Тэргүүн их хамба Д.Жавзандорж Завхан аймгийн Төгс буянт жавхлант, Дэчиндаржаалин хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олонд Дээдийн ном айлдав.