ОТГОНТЭНГЭР ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛД ЗОРИУЛСАН “НҮҮДЭЛЧИН ОТОГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
Тахилгын ёслол болох 2 өдрийн туршид үргэлжлэх “Нүүдэлчин отог” арга хэмжээний хүрээнд:
-Үндэсний сурын харваа,
-Үндэсний шагайн харваа,
-Уламжлалт мал аж ахуй, ёс заншилтай танилцах,
-Монгол Улсын уран хатгамалч Б.Мөнхтуяагийн гэр үзэсгэлэн,
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа,
-Морь тэмээ унуулах үйлчилгээ,
-Уран зураг худалдаа, фото зураг авах үйлчилгээ,
-“Отхан” язгуур урлагийн тоглолт,
-Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тоглолт зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.
Үндэсний сурын харваанд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Говь-Алтай, Ховд аймгийн 88 харваач цуваа харваа төрлөөр цэц мэргэнээ сорьж байна.
Харин Үндэсний шагайн харваанд багийн харваа төрлөөр 20 багийн 160 харваач цэц мэргэнээ сорьж байна.