Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА” шалгаруулах XIV- дэх удаагийн тэмцээнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгууллаа. Тус тэмцээнд сумдаас шалгарсан 32 шатарчин оролцож эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Тосонцэнгэл сумын Т.Алтанбагана гуравдах удаагаа тэргүүлж, хоёрдугаар байрт Асгат сумын П.Даваапил, гуравдугаар байрт Түдэвтэй сумын В.Дорж нар эхний байруудыг эзэлсэн бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Баянтэс сумын Б.Гүрмаа хоёрдугаар байрт Ц.Баасансүрэн, гуравдугаар байрт Д.Дагийдулам нар тус тус шалгарлаа.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон 3 тамирчин улсын аварга шалгаруулах дараагийн шатны оролцох эрх батламж шагналын аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар гардуулж баяр хүргэж амжилт хүслээ.
Уг тэмцээн нь Олон улсын шатрын холбооны дүрмийн дагуу сонирхогчдын дунд зохион байгуулагддагаараа онцлог юм.