loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШИНЭЭР БАРЬЖ БУЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ШИНЭЧИЛЭХЭЭР БОЛОВ | HuduuMN

ШИНЭЭР БАРЬЖ БУЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ШИНЭЧИЛЭХЭЭР БОЛОВ

2026-10-14

ШИНЭЭР БАРЬЖ БУЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛОН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ШИНЭЧИЛЭХЭЭР БОЛОВ

Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа,  Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Х.Асыл, инженер Д.Ариунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улиастай суманд баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын гүйцэтгэл, аймгийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хийхээр төлөвлөж буй ажлуудаа ярилцлаа.

Түүнчлэн шинээр барьж буй аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг Азийн хөгжлийн банкны шугамаар хангах төслийн талаар ярилцлаа. 

Мөн Азийн хөгжлийн банкны шугамаар Тэс суманд шинээр Эрүүл мэндийн төв шинээр барихаар шийдвэрлэснийг ярилцав.