Завхан аймгийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 2026 оны 03 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний зорилго нь соёлын байгууллагуудын 2025 оны арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлыг тодорхойлж, соёл, урлагийн салбарт баримтлах бодлого, стратегийн хэрэгжилтийг уялдуулах, ажлын үр дүнг дүгнэх, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд чиглэсэн юм.
Зөвлөгөөний хүрээнд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын удирдлага, албан хаагчид үйл ажиллагааны статистик мэдээ, хөрөнгө оруулалт, батлагдсан төсөв, санхүүгийн гүйцэтгэл, үр дүн, Шилэн данс, Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар зөвлөмж өглөө.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Төв номын сан, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоо, Орон нутгийн өмчийн газар, Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас чадавхжуулах сургалт хийлээ.