loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НАМРЫН МОД ТАРИХ АЯН-2026” ЭХЛЭВ | HuduuMN

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НАМРЫН МОД ТАРИХ АЯН-2026” ЭХЛЭВ

2026-10-14

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НАМРЫН МОД ТАРИХ АЯН-2026” ЭХЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үдэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 25 сая мод тарихаар төлөвлөсөн. 

Энэ намрын мод тарих аяны нээлтэд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Батбаяр болон байгууллагын дарга нар, төрийн алба хаагчид, хувийн хэвшлийнхэн оролцлоо. 

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын санаачлагаар Улиастай сумын Жаргалант баг, Чигэстэйн голын ай савд олгосон газруудыг чөлөөлж Улиастай сумын нэр дээр 300 га  газрыг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн паркийн зориулалтаар олгов. 

Энэ жил уг газрын 20 га газарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн паркийн зураг төсөл, ТЭЗҮ хийгдэж байна.

Цаашид цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар хөгжүүлэх энэхүү газарт өнөөдөр 500 гаруй навчит болон шилмүүст мод тарив.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг сонордууллаа.