loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН 2025 ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА | HuduuMN

ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН 2025 ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА

2025-03-17

Зэвсэгт хүчний 104 жил, Монгол цэргийн баярыг тохиолдуулан Завхан аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Мэргэжлийн аварга офицер”, “Мэргэжлийн аварга ахлагч”, “Цэргийн мэргэжлийн шилдэг эмэгтэй алба хаагч”-ийг шалгарууллаа.

“Мэргэжлийн аварга офицер”-оор ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, ахмад Ө.Болд-Эрдэнэ, ОБГ-ын алба хаагч, дэслэгч Б.Пүрэвсамбуу, ШШГГ-ын алба хаагч, ахлах дэслэгч Б.Дүгэрсүрэн нар,

“Мэргэжлийн аварга ахлагч”-аар ОБГ-ын алба хаагч, дэд ахлагч Б.Отгонням, ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч А.Мягмарсүрэн, ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Д.Батбумба нар,

“Цэргийн мэргэжлийн эмэгтэй шилдэг алба хаагч”-аар ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Б.Амаржаргал, ЗХ-ний 325 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Л.Түмэнжаргал, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г.Баярцэцэг нар тус тус шалгарч шагналаа гардлаа.