БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 27-НООС 12 ДУГААР САРЫН 20-НЫ АЖЛЫН ӨДРҮҮДЭД ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ БҮРТГЭЛ ХИЙГДЭНЭ.
Элсэгчдэд тавигдах шаардлага:
Бакалаврын зэрэгтэй
Бакалаврын ба түүнээс дээш түвшинд суралцсан голч дүн 2.7-с доошгүй
Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байх (Сүүлийн 5 жилийн хугацаанд)
Элсэхийг хүссэн иргэд Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягт татаж авах/
2. Иргэний үнэмлэх, хуулбар эсвэл “Е-moglolia” системээс авсан лавлагаа
3. Бакалаврын зэргийн дипломын хуулбар, бакалаврын зэрэг эзэмшсэн тухай “Е-moglolia” систем эсвэл ТҮЦ машины лавлагааны хамт (Лавлагаагүй тохиолдолд бүртгэл хийгдэхгүйг анхаарна уу) Гадаадад сургууль төгссөн бол мөн адил хамаарна.
4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол дипломын хуулбар
5. Эсээ (зөвлөмжийг холбоосоос татаж авах: Төрийн захиргаа, төрийн удирдлага)
6. 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг (Өргөдлийн маягт дээр наах)
7. Бүртгэлийн хураамж 30000 төгрөг (Удирдлагын академи, ХААН банкны 5131467243 тоот дансанд тушаасан баримт (гүйлгээний утга: 220 регистрийн дугаар (Жишээ нь: 220УГ78120703) гэж бичнэ. 220 гэсэн кодын араас регистрийн дугаар оруулахдаа зай авахгүй болохыг анхаарна уу)
Хаяг:
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар,
Нутгийн удирдлагын ордон, 207 тоот
Харилцах утас: 70462801, 99594944, 80066668
Цахим хуудас: www.naog.gov.mn