УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Бодлогын хэрэг зохицуулалтын газрын дарга П.Оростогоо, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа нар Завхан аймагт ажиллаж байна.
Тэд аймгийн иргэд, төрийн алба хаагчидтай уулзалт хийж, салбарын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Төрийн болон Хууль зүйн яамны шагналаар иргэд, алба хаагчдыг шагнав.
Мөн аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа орон нутгийн агентлаг, байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.