ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ “АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН”, “АЙМГИЙН ХОШОЙ МЭРГЭН” ХАРВААЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан шагайн харвааны аймгийн “Хошой мэргэн”, “Гоц мэргэн” цолны болзол хангасан харваачдад цол олгов. Цолны үнэмлэх тэмдгийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжил нар гардуулан өгч баяр хүргэлээ.
“Аймгийн гоц мэргэн” цолоор:
Чойжилжавын Шаравнямбуу (Яруу сумын харьяат, "Даян" багийн харваач)
Төмөрзоригтын Алтангэрэл (Яруу сумын харьяат, "Жинст хайрхан" багийн харваач)
Туваандоржийн Пүрэврагчаа (Нөмрөг сумын харьяат, "Хаш шагай" багийн харваач)
Рашийн Баасанжав (Яруу сумын харьяат, "Даян" багийн харваач)
Дорждэрэмийн Гүндсамба (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)
Баярсайханы Сэрсэндэмид (Улиастай сумын харьяат, "Даянманлай" багийн харваач)
Багабандийн Элбэгзаяа (Эрдэнэхайрхан сумын харьяат, "Зэндмэнэ" багийн харваач)
Цэрэндагвын Нямгэрэл (Алдархаан сумын харьяат, "Жинст хайрхан" багийн харваач)
“Аймгийн хошой мэргэн” цолоор:
Ням-Осорын Батбилэг (Идэр сумын харьяат, "Сэрвэн хайрхан" багийн харваач
Түвшинтөрийн Бямба-Очир (Идэр сумын харьяат, "Этүгэн" багийн харваач)
Наранчимэгийн Рэнчиндорж (Яруу сумын харьяат, "Этүгэн" багийн харваач)
Мөнхбаярын Ууганбаатар (Идэр сумын харьяат, "Сэрвэн хайрхан" багийн харваач)
Чулуунтөмөрийн Сайнбаяр (Яруу сумын харьяат, "Даян" багийн харваач)
Чулуунбаатарын Торгууд (Завханмандал сумын харьяат, "Тулаа хайрхан" багийн харваач)
Санжийн Базаррагчаа (Яруу сумын харьяат, "Яруу" багийн харваач)
Лхагвасүрэнгийн Раднаадорж (Их-Уул сумын харьяат, "Яруу" багийн харваач)
Жимээхүүгийн Отгонбат (Яруу сумын харьяат, "Яруу" багийн харваач)
Бямбаагийн Отгонтөгс (Ургамал сумын харьяат, "Хүйс хайрхан" багийн харваач)
Банзрагчийн Ганхуяг (Яруу сумын харьяат, "Яруу" багийн харваач)
Билэгтийн Түвшинжаргал (Алдархаан сумын харьяат, "Хүйс хайрхан" багийн харваач)
Шагайн харваачдадаа баяр хүргэж, оноо мэргэн, уухай цээл байхын ерөөл өргөе.