loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ "ОНЦЛОХ ХҮН"- ЭЭР ТОСОН ЭНЕРЖИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МААБАЗАРЫН ТҮВШИНБАТ ШАЛГАРЛАА | HuduuMN

ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ "ОНЦЛОХ ХҮН"- ЭЭР ТОСОН ЭНЕРЖИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МААБАЗАРЫН ТҮВШИНБАТ ШАЛГАРЛАА

2026-02-05

М.Түвшинбат нь Япон Улсын Засгийн газрын тэтгэлгээр Механикийн системийн инженер мэргэжил эзэмшсэн. 2012 оноос Япон улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инженер, 2014 оноос Япон улсын Ион группийн Камбож дахь төсөлд 6 жил захирлын орлогч хүртэл дэвшин ажилласан. 2022 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдсан “Тосон” дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. М.Түвшинбат нь “ЖЕМ групп” компанийн харьяа “Тосон Энержи” компанийн 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 30 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын төслийг 2022 оноос хэрэгжүүлж, тус төслийн удирдагчаар ажиллаж улс, орон нутагт үнэтэй хувь нэмрээ оруулсан байна. Орон нутагт анхны эрчим хүчний шинэ бүтээн байгуулалтыг бий болгож, идэвх санаачилга гарган, бүс нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, хэрэглэгчдийг эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэрээр хангахад манлайлан ажиллаж ОНЫ ОНЦЛОХ ХҮН -ээр шалгарав.