loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” ТӨСӨЛД 9500 ИРГЭН ХАМРАГДАВ | HuduuMN

“ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” ТӨСӨЛД 9500 ИРГЭН ХАМРАГДАВ

2025-12-25

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан орон даяар хэрэгжүүлсэн “Хавдаргүй Монгол эмэгтэй” зорилтот төсөл манай аймагт амжилттай хэрэгжлээ. 

Уг төсөл нь бүх сумдыг хамарч эмэгтэйчүүдэд умайн хүзүү, хөх, эрэгтэйчүүдэд бөөр, түрүү булчирхайн хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо хийх, салбарын алба хаагчдыг чадавхжуулах, аливаа хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжсэн. 

Үзлэг шинжилгээнд нийт 9500 орчим иргэд хамрагдсанаас хортой хавдар 15, хавдрын сэжигтэй тохиолдол-70 , Хавдрын урьтал 7 илэрч хяналтад авчээ. Мөн 2200 хүнд бусад төрлийн өвчлөл илэрсэн байна.

Зорилтот төслийн баг 8800 иргэн, өсвөр насныхныг “Дулаахан”, “Нандин” сургалт, уулзалтад хамруулжээ.

Өнөөдөр Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ш.Балжинням тэргүүлэгчдийн хамт аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяртай уулзаж, төслийн үр дүнг тайлагнаж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Монголын Залуу бизнес эрхлэгч  эмэгтэйчүүдийн холбооноос ирүүлсэн 10 сая төгрөгийн үнэ бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, охидын эрүүл мэндийн багцыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Түдэвт хүлээлгэн өгөв.